А.Амбасэлмаа: Урин дулаан цагт маскгүй явах боломжтой

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрээр “Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 50 мянга орчим хүн халдвар авсан. Үүний 87 хувь нь нийслэл хотод бүртгэгдээд байна. 

Вакцинаар дархлаа тогтоож байгаа энэ үед эхний тунг хийлгээд тайвширч болохгүй. Хоёр тунгаа хийлгээд 21 хоног болсны дараа дархлаатай болно гэдгийг ойлгоорой. Өнөөдрийн байдлаар халдварын тархалт буурч байгаа нь зөвхөн лабораториор батлагдсан тохиолдлын тоо юм. Шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсдийн тоо буураагүй. Хүн бүр өвчлөх эрсдэл байгаа гэдгийг анхааруулмаар байна.

 

Ард иргэд амны хаалтыг маш сайн зүүж байгаа. Урин дулаан цаг болоход тэр бүр амны хаалттай явахад хэцүү. Тийм учраас вакцины бүрэн тунг тариулаад дархлаа тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадвал урин дулааны улиралд амны хаалтгүй байх боломж бүрдэж магадгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *