“Хотын дулаан дамжуулах шугамын 24 хувь нь ХУУЧИРСАН”
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын хуралдааны үеэр эрчим хүчний салбарт шаардлагатай шинэчлэл болон түүнд шаардлагатай төсвийн талаар танилцууллаа.
Тэрээр “Хотын дулаан дамжуулах шугамын 24 хувь нь хуучирсан байна. Энэ нь иргэдийн амьдралд эрсдэл учрах аюултай” гэв.
Түүний танилцуулснаар Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, цахилгаан, дулаан хангамжийг системүүдэд хийгдэх өргөтгөл, шинэчлэлтийн төсөл арга хэмжээнд урьдчилсан байдлаар 3,484.1 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.