МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өглөө

Улсын дээд шүүхэд МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өглөө. МАХН Их чуулганаа хуралдуулж, МАН-тэй нэгдэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин оролцохоо мэдэгдсэн.

Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН татан буугдаж байгаа талаар бичиг баримтаа Улсын дээд шүүхэд албан ёсоор гардууллаа. Уг шийдвэрийг гаргахаас өмнө анхан шатны байгууллагын бүх гишүүдээсээ саналыг нь авсан. Бид МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан.

Нэгдүгээрт, МАН, МАХН нэг гарал үүсэлтэй нам. Хоёрдугаарт, Оюу толгойн гэрээг засахтай холбоотой нэгдмэл байр сууринд хүрсэн. Гуравдугаарт, Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой гэдгийг бид олон жил илэрхийлсээр ирсэн. МАН-ын удирдлага Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа. Мөн Эрдэнэтийн 49 хувийг авах үйл ажиллагаа хууль бус байсан гэдгийг би мэдэгдсээр ирсэн. Иймээс хууль шүүхийн байгууллагын гаж тогтолцоог засахын тулд нэгдэхээр болсон.” хэмээв.

Similar Posts

One Comment

  1. Н. Энхбаяр. өөрөө. өөртөө. гайхамшиг, цааш. цаашаа бусдад
    гайхамшиг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *