Газар хөдлөлтийн хариу арга хэмжээний талаар Австралиас туршлага судалжээ

Австралийн холбооны улсын Засгийн газраас НҮБ-ын Олон Улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран Брисбэн хотноо зохион байгуулж байгаа “Ази, номхон далайн бүс нутгийн газар хөдлөлтийн хариу арга хэмжээний дасгал сургууль”-д ОБЕГ-аас дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ сарын 21-25-нд зохион байгуулсан тус дадлага сургуульд 30 гаруй орны төлөөлөгч оролцож, тус улсын Квийнсланд мужийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь нас эрстэж, барилгууд нурсан үеэр дадлага сургууль хийсэн юм.

Мөн тус улсын Онцгой байдлын ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх, аврах алба болон Олон улсын хот дахь эрэн хайх, аврах багуудтай хамтран хүмүүнлэгийн тусламж болон байгалийн гамшгийн үед хариу арга хэмжээ авах дадлага хийж, харилцан туршлага судаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *