ТАНИЛЦ: 6-10 насны хүүхдийн мэдвэл зохих аюулгүйн зөвлөмж

Эцэг эх, асран хамгаалагчид 6-10 насны хүүхдэдээ дараах аюулгүйн зөвлөмжийг тайлбарлаж өгөхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Тоглох, зугаалахдаа дандаа найзуудтайгаа хамт байхын чухлыг сануулах.

Хүүхдэдээ ойрын хамаатан, хөрш, гэр бүлийн найзуудынхаа утасны дугаарыг цээжлүүлэх. аав ээжийнхээ утасны дугаар, ажлын газрыг мэддэг болгох.

Хүүхэдтэйгээ хамт аюулгүй байдлын тухай бичлэг үзэх. Тэндээс юу ойлгосон тухай нь ярилцах.

Ногоон гэрэл, цагаан шугамаас эхлээд наад захын замын тэмдэг, тэмдэглэгээг нүдлүүлэх, ямар учиртайг нь ойлгуулах.

Том хүний зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүйг сануулах. Зүс таних хүн байсан ч заавал хэн нэгнээс асууж байж хаалгаа нээх хэрэгтэйг хэлэх.

Хүүхдээ дагуулж гэрийнхээ эргэн тойрны газруудаар алхах. Гэрээ олох содон тэмдгүүдийг нүдлүүлэх.

Хэрэв гэр бүлийнхэн, найзууд нь гэмтвэл яах ёстой вэ гэдгийг зааж өгөх. Түргэн тусламж дуудах, таньдаг хүмүүс рүү залгах, анхны тусламжийн хэрэгсэл авчирч өгөх гэх мэт.

Мөнгө тоолж сургах. Гэртээ байхдаа жинхэнэ мөнгөөр юм худалдаж авч байна гэж тоглох. Дэлгүүрээс хамтдаа худалдаа хийж үзэх.

Цонхны тавцан дээр сууж болохгүй, баригдаж буй барилгын хажууд тоглохгүй, амьтанд гараа хүргэхгүй байхыг ойлгуулах.

Хүүхэдтэйгээ хамт нийтийн тээврээр зорчих. Автобусны буудал дээр хийж болохгүй үйлдлүүдийг зааж өгөх.

Хүүхэдтэйгээ музей үзэх. Тэгэхдээ хүүхдээрээ хөтөч хийлгэх. Түүх ярьж өгөх, хаана ямар улсын иргэн гэдгийг мэдүүлэх

Гэрийн ойролцоох замуудын учрыг тайлбарлаж, хаана хаана явган хүний гарц байдгийг зааж өгөх.

Зөвхөн ээж нь аав нь мэдэх нууц үгтэй болох. Танихгүй хүн аав ээж нь аваад ир гэсэн гэх тохиолдолд нууц үгээ асууж буруу бол хамт явахгүй байхыг хэлж өгч байх хэрэгтэй.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *