Хятадад байгалийн аюулт үзэгдлийн улмаас 21 хүн амиа алджээ

Бямба гарагт Хятадын баруун хойд бүсийн Ганьсү мужийн Шар мөрний дагуу болсон 100 км-ын ультра марафон гүйлтийн үеэр байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож, 21 тамирчин амиа алджээ.

Тухайн үед марафон гүйлтийн тэмцээн өрнөж байсан бөгөөд хүчтэй шуурга дэгдэн, ширүүн бороо ороход 172 тамирчин замаасаа хазайж сураггүй алга болжээ.

Аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, улмаар 1200 гаруй хүн хүч, дулаан мэдрэгч радар, дрон зэргийг нисгэн хайлт хийсэн бөгөөд 151 тамирчныг эсэн мэнд олжээ. Харин үлдсэн 21 тамирчин нимгэн хувцастай байсны улмаас осгосон байдалтай амь насаа алдсан байв.

 

 

 

Тухайн өдөр Ганьсү мужийн Бай-инь хот орчимд салхи, бороотой байх урьдчилсан мэдээтэй байсан ч ийм аюултай үзэгдэл тохиолдохыг хэн ч төсөөлөөгүй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *