Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна
Өнөөдөр буюу 5 дугаар сарын 24-ний өдөр СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна.
Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх бөгөөд нэр дэвшигч нар яг одоо үнэмлэхээ гардан авж байна.
Сануулахад, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж байгаа юм.