Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчөөс огцрох төлөвлөгөөтэй байна
Монголын Үндэсний Олимпийн Хороо/МҮОХ/-ы ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна гэжээ.
Энэ талаар Монголын Үндэсний Олимпийн Хорооны Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлснээр Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж бичгээр мэдэгдээгүй ч амаараа хэлсэн аж.
Эргэн санахад Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдож байсан юм.