С.Энхболд: 12-17 насны ХҮҮХДҮҮДЭД ФАЙЗЕР вакцин хийнэ

Файзер вакцины дараагийн татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөг боловсруулж байгаа тухай мэдээллийг  Эрүүл мэндийн сайд С.Энхболд өглөө.

Засгийн газар Файзер вакцины 2.5 сая тунг татан авах гэрээ хийсэн бөгөөд  12-17 насны хүүхдүүдийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  “Бид 1.185.991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн байгаа.

Файзер вакцины дараагийн татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөг боловсруулж байна. Хэрэв бид 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл хүн амынхаа 68.6 хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулна гэсэн тооцоолол байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *