Наадам центр-ийн “Az Food Court” ресторан хоолны үлдэгдлээр үйлчилдэг үү?

Наадам центрт байрлах “Az Food Court” рестораний хоолноос амны цаас гарч ирсэн баримт мэдээлэл манай редакцид ирлээ. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт /2020.06.06/ хоёр иргэн тус хоолны газраас гурван төрлийн хоол худалдан авчээ. Ингэхэд идэж буй шөлтэй хоолноос бүтэн амны цаас гарч ирсэн тул тус иргэн гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Энэ үед рестораны ажилчид “Гал тогоонд сэнс байдаг учраас амны цаас хийсээд орчихсон байна” гэх тайлбарыг үйлчлүүлэгчид өгчээ. Наадам центр болон “Az Food Court” зэрэг нь бүгд солонгос эзэнтэй аж.
Үйлчлүүлэгч иргэн хэлэхдээ, “Хүн хоол идсэний дараа тавган дээрээ эсвэл идэж байсан аягаруугаа амны цаасаа хаядаг. Тэгэхээр хүний үлдээсэн хоолон дээр дахин хоол хийж буцалгаж надад өгсөн байж болзошгүй. Цаас хоолоо идэж дууссаны дараа ёроолоос гарч ирсэн. Булангийн ширээнд Наадам центрийн камер ч байх ёстой гэж харж байна. Камерийн дүрс бичлэгээ шалгуулах хүсэлтэй байна”
Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс энэ тухай “Az Food Court” рестораний чанар шалгагч н.Өлзийсайханаас тодруулахад “Үйлчлүүлэгч суух хориотой сандалд суусан тул камерт харагдахгүй байгаа. Бид шийдвэрлэх аргагүй болсон тул дээр МХЕГ-т хандсан.
Тогооч болон бидний зүгээс үйлчлүүлэгчээс уучлалт гуйсан. Тогоочийг ажлаас нь түр чөлөөлсөн байгаа” гэх хариулт өглөө.
Үйлчлүүлэгч иргэний хувьд мөн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргажээ. Рестораны зүгээс үйлчлүүлэгчийг “хориотой ширээнд суусан учир камерт харагдахгүй байгаа” гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл дээрх тайлбарыг үйлчлүүлэгч үгүйсгэж “Тэнд сууж болох уу” хэмээн асууж байгаад үйлчлүүлсэн гэдэг мэдээллийг өгч байна. Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *