Парадад 600 албан хаагч оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 600 орчим алба хаагч талбайд цугласан байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээний үеэр цэргийн жагсаал болохгүй ч УИХ-аас баталсан тогтоол болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх журамд заасны дагуу хүндэт харуулууд ёслолын ажиллагаанд оролцох аж.
Ерөнхийлөгчийг тангаргаа өргөөд Төрийн ордноос гарч ирсний дараагаар алба хаагчид “Ура” цуурайтуулж, ёслолын буудлага хийх юм байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг албан ёсоор цуцалсан юм.