ШУУРХАЙ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2 сараар СУНГАЛАА

Засгийн газрын өнөөдрийн /2021.06.30/ ээлжит хуралдаанаар  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаг 2 сараар сунгах  шийдвэр  гаргалаа.  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацаа 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрөөр дуусаад байсан юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн буюу улбар шар түвшинд 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах бөгөөд хариуцлагын гэрээ гэх мэт зүйлээр зарим үйл ажиллагааг хэсэгчлэн нээх зэрэг шийдвэрийг цаг тухайд нь гаргаад явна гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Мөн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд 25 улсад суух Элчин сайдуудыг танилцуулсан байна.  Элчин сайдад нэр дэвшээд буй 25 хүний 72 хувь нь дипломат албанаас 28 хувь нь улс төр болон бусад салбарынх байна.

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *