|

“IHC” койны 30 тэрбум IEO захиалагчдын тоо ачаалал үүсгэж, крипто биржүүдийн сайт уналаа

Сүүлийн үед нийгмийн хандлага крипто бирж, цахим мөнгө, койн руу эрчимтэй зүглэж байгааг цаг үеэ анзааран олж харсан залуус хамтран нэгдэж “IHC” гэх цахим мөнгө буюу койныг бүтээсэн юм.

Уг хамтралд бидний олонхийн таних комедиан Ц.Идэр-Од, долларын саятан, чиглүүлэгч О.Мөнхжин нар багтсан бөгөөд өнөөдөр буюу 8 дугаар сарын 26-ны өдөр урьдчилсан худалдаа зохион байгуулагдаж богино хугацааны дотор 30 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц IEO зарагджээ.

 

 

Уг захиалга Монголын нийт 4 крипто бирж дээр буюу

  • www.dax.mn
  • www.coinhub.mn
  • www.complex.mn
  • www.trade.mn дээр тус тус зохион байгуулагдсан юм.

Тус крипто биржүүд Монголдоо анх удаа ийм богино хугацаанд буюу 30 хүрэхгүй минутад нийтдээ 30 тэрбум төгрөгийн захиалга авсан бөгөөд сайтуудын ачаалал ихсэж техник технологийн томоохон шалгууртай нүүр тулжээ.

Тухайлбал www.coinhub.mn анх удаа 30 секундын дотор 7,5 тэрбум төгрөгтэй иэнцэх худалдаа зохион байгуулснаар Монголд борлуулагдсан крипто хөрөнгийн рекордыг эвдэж, нэг зэрэг ₮ өөр биржид хандсан үйлчлүүлэгчдийн тоо 500,000 хүрснээр Монгол улсад зогсохгүй дэлхийд түүх бичсэн явдал болжээ.

 

 

Харин тус койн албан ёсоор 9 дүгээр сарын 13-ны өдөр худалдаанд гарах бөгөөд урьдчилсан худалдан авалтын хэмжээг тооцвол цаашдаа өсөж, эрчимтэй худалдаанд гарах магадлал өндөр байгаа юм.

Мөн уг үйл явдлыг санаачлагч О.Мөнхжин өөрийн цахим хаягтаа “Талархал” хэмээн гарчиглаж нийтэлжээ.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *