Л.Энх-Амгалан : Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш
Монголын уламжлалт баяр ёслолын өдрүүдэд сургууль цэцэрлэгт хүүхдүүд үндэсний хувцсаараа гоёж, харин удирдлагын зүгээс гоё торгон дээл өмссөн хүүхдүүдийг шагнаж, урамшуулдаг байсан.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ үзэгдлийг буруушааж, өөрийн цахим хуудсаар дамжуулан хүүхдийн гадуурхалыг зогсоохыг уриаллаа.
Тэрбээр “Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш” гэж бичжээ.