ӨНӨӨДӨР: “Мазаалай” хотхонд мөсөн урлаачдын шалгаруулалт болно
Нэгдүгээр сарын 17-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
11.00 цагт: ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулна.
11.00 цагт: ҮХЦ-ийн гадаа: АН-ын гишүүд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж буй талаараа мэдээлнэ.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11.30 цагт: “МоЭнКо” компанийн Улаанбаатар дахь оффисын үүдэнд: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлогч дээрх компанийн үйл ажиллагаатай холбоотой олон талын хэлэлцүүлэг хийх гэж буй талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх зөрчигдсөөр байгаа талаар хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: ОСГ-ны хорооны иргэдийн нийтийн хурлын эрх зүйн чадамжийн талаар СХД-ийн АН-аас мэдээлэл хийнэ.
14.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
15.00 цагт: “Скай резорт” цанын баазад: “Мазаалай” мөсөн хотхонд болж буй олон улсын мөсөн урлаачдын эцсийн шалгаруулалт болно. Тэмцээнд 7 орны 12 баг оролцож байна. Утас: 8803-8882.
17.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд: Монголын орчин үеийн дүрслэх урлагийн “НОГООН МОРЬ” нийгэмлэг байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан “Маргаашийг өөрчлөх” үзэсгэлэн нээгдэнэ.
-“Шинэ 100 айл” үйлчилгээний төв (“Дүнжингарав” захаас 2 км-т)-д цагаан сарын “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа гарч байна.