Хар машины тухай ноцтой яриа дэлгэсэн иргэн Г.Ган-Очир баривчлагджээ
Өнгөрсөн хэд хоног Г.Ган-Очир сонгуулийн санал тоолох машины тухай үндэслэлгүй, бусдыг луйвардан залилах гэмт хэргийн шинжтэй яриаг цахим орчноороо тарааж, албан ёсоор дүн шинжилгээ хийж, мэдээлэл авахыг хүссэн цагдаагийн ажилчдаас зугтсаар байсан билээ.
Улмаар ЦЕГ-аас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлаад байсан ч АН-ын зүгээс мөн тухайн иргэнийг хамгаалалдаа авч, болзошгүй эрсдлээс сэргийлэх хүсэлтэй байсан юм.
Тэгвэл иргэн Г.Ган-Очир иргэдийн өгсөн мэдээллийн тусламжтайгаар цагдаагийн ажилчдад баригдан, баривчлагдсан байгаа аж.