|

“ОХИДЫН ЧИМЭЭ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын охидын зөвлөл хамтран Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж охидод хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө бүхий “ОХИДЫН ЧИМЭЭ” арга хэмжээ буюу охидын болзоог 2024.03.03ний өдөр амжилттай зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд нийт ЕБС-н 800гаруй охид өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэж, охид хэр хүчтэй гэдгийг харуулж чадсанаараа бас нэгэн онцлогтой боллоо.

Тус өдөрлөг 3 хэсгээс бүрдсэн байна. 1-р хэсэгт: – Охид мэргэжлийн сэтгэлзүйч, эмч, хуульчаас хувь зөвөлгөө авч, ярилцаж өөрийгөө олох аялалыг эхлүүлэх. 2-р хэсэгт: – Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х. Булгантуяа – Монголын Охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б. Ану-Үжин – Дуучин, продюсер Д. Уламбаяр (УКА)/үе тэнгийн дээрэлхэлт/ – “Ариун Оюун” академийн гүйцэтгэх захирал О. Ариунзаяа/гадаадад хэрхэн сургуульд элсэх/ – “Happy z clinic” охид, өсвөр үеийн эмнэлэгийн зөвлөх эмч Н. Мөнхзул/охидын сэтгэл зүй/ – Андра академийн гүйцэтгэх захирал, MISS EARTH 2023 Б. Мөнхчимэг/өөрийгөө бүтээх гурвалжин/ – Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүй, Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Г. Золзаяа/ 3-р сарын 8 бол эрхэж хамгаалах өдөр/ – АСЕ эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эмч Т. Ганчимэг охидын бэлгийн боловсролын талаар ярилцахаар хүрэлцэн ирж өөрсдийн мэргэжил бүрийн онцлогт тохируулан зөвөлгөөг хүргэжээ. 3-р хэсэгт: -Охидын дунд QR-р нууц асуулт явуулж салбарын мэргэжилтнүүдийн дунд асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлжээ. Монголын Охидын зөвлөл болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд охидын тулгамдаж буй асуудалд зориулсан арга хэмжээ зохион байгуулсанд талархал илэрхийлье.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments