Өнөөдөр Олон улсын ГЭР БҮЛИЙН ӨДӨР тохиож байна
Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтээр 1994 оноос, манай улс 2003 оноос тэмдэглэж ирсэн юм.
Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангадаг болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэгээр нөлөөлдөгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна.