ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл Даваа гарагт эхэлнэ

Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусгавар болж байна. БШУЯ-наас сурагчдын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй.

Бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх хуваарьтай байна.

Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөжээ. Тодруулбал

  • Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох
  • Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
  • Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
  • Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
  • Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
  • Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
  • “School police” хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах нь.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ЕБС-д 781,178 хүүхэд суралцаж байгаа юм.

Similar Posts

3.5 2 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments