Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилжээ

Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авчээ.

Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг гардуулан өгсөн байна. Л.Цэдэвсүрэнгийн “CV”-г хүргэе.

БОЛОВСРОЛ 

  • 1985 онд Ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль
  • 1993 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургууль
  • 1994 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
  • 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ

  • 1994-1996 онд Соёлын яаманд хуулийн зөвлөх
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
  • 2021 оны 2-10 сард  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *