Дэлхийн автомашины борлуулалтад цахилгаан автомашины эзлэх хувь буурчээ

Дэлхийн хэмжээнд автомашины нийт борлуулалтад эзлэх цахилгаан автомашины тоо хэмжээ 2022 оны сүүлийн хагаст 14 хувь байсан бол 2024 оны эхний улиралд 10 хувь болж буурчээ.

Ийнхүү буурсан нь олон газарт цэнэглэх сүлжээ бий болоогүй, өвлийн хүйтэнд зарим цахилгаан автомашины ажиллагаа доголдсон, мөн АНУ, БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж Японы Йомиури сонин шинжээчдийн дүгнэлтийг эш татан мэдээлэв. Тухайлбал, Америкийн “Тесла” компанийн борлуулалт 2024 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9 хувиар буурсан нь сүүлийн дөрвөн жилд анх удаа унасан үзүүлэлт юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *