Сөүл хотын захиргаа төрөлтийг дэмжих төсөлд 1.8 их наяд вон зарцуулна гэв

Төрөлт буурч байгаатай тэмцэх зорилгоор “төрөлтийг хөхиүлэн дэмжих” шинэ төслийн хүрээнд хүүхэд төрүүлж өсгөхөд нь иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэхэд ойролцоогоор 1.8 их наяд вон /1.35 тэрбум ам.доллар зарцуулна гэж Сөүл хотын захиргаа  мэдэгдлээ.

Өмнөд Солонгост төрөлтийн түвшин (нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо) 2022 онд 0.71-д буюу шинэ доод цэгт хүрсэн нь тус улсын хүн амын тоог 51.5 саяас бууруулахгүй байлгахад шаардлагатай 2.1 гэсэн үзүүлэлтээс хамаагүй доогуур байгаа энэ үед дээрх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн сар тутам олгодог хүүхэд асрах тэтгэмжийг 1 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд 1 сая вон, 1 нас хүрсэн хүүхэдтэй эцэг эхчүүдэд 500 мянган вон болгон нэмэгдүүлнэ. Одоогоор энэ тэтгэмж тус бүр 700 мянга, 350 мянган вон байгаа юм. Түүнчлэн тавдугаар сараас эхлэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй ажилтнуудаа дэмжих бодлого баримталж буй жижиг компаниудад урамшуулал олгох ажээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *