Ц.Хулан үг хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлжээ

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 09:00 цагт эхэллээ. Өчигдрийн хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд, ял оноох хурлаа өнөөдөр үргэлжилж байна.

09:40 цагийн байдлаар шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлжээ.

Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиар буруутгаж буй.

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

  1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *