“Авлига хороолол” буюу “AQUA Garden” хотхоны зөвшөөрлийг хэн, хэрхэн олгосон талаарх “timeline”
Нийслэлийн Засаг даргын 2008.09.17-ны өдрийн 442 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо /тухайн үеийн 01 хороо/-ны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д 118000 м.кв орон сууцны зориулалттай газрыг ДЗД-ын 2008 оны 23 дугаар захирамжийг үндэслэн 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2011.03.25-ны өдрийн 256 дугаар “Газар ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо /тухайн үеийн 01 хороо/-ны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д 118000 м.кв орон сууцны зориулалттай газрыг Капитал банк ХХК-д эрх шилжүүлж 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2013.10.18-ны өдрийн А/951 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулж, захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн ХанУул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11,8 га газрыг Эм Энд Жи ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2018.11.27-ны өдрийн А/1111 дүгээр “Газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д 118000 м.кв ногоон байгууламжийн зориулалттай газрыг: – “Эм энд Жи констракшн” ХХК-д 29444 м.кв, газрыг үйлчилгээний зориулалтаар, – “Эм энд Жи констракшн” ХХК-д 79875 м.кв, газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар, – “Эм энд Жи констракшн” ХХК-д 2642 м.кв, газрыг зориулалтаар тус тус хэсэгчлэн талбайн хэмжээ, зориулалт өөрчилж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2020.09.30-ны өдрийн А/1155 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах тухай” захирамжаар: “Эм энд Жи констракшн” ХХК-д 29444 м.кв, газрыг үйлчилгээний зориулалтаар, “Эм энд Жи констракшн” ХХК-д 79875 м.кв, газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар, “Эм энд Жи констракшн” ХХК-д 2642 м.кв, газрыг зориулалтаар эзэмших эрхтэй газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/514, А/515, А/516 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар 29444 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/838 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0147 дугаар шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/515, А/516, А/517 дугаар захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг шүүхийн шийдвэрийн дагуу дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэн гэж засаг дарга олгосон юм нэрийг бичээч лаларуудын