“Парис 2024” паралимпын наадмын нээлт боллоо
17 дахь удаагийн зуны паралимпын наадмын нээлт Францын нийслэл Парис хотноо ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Паралимп есдүгээр сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Паралимпын наадмын нээлт Парис-2024 олимпын наадмын адилаар анх удаа цэнгэлдэхийн гадна талбайд болсноороо онцлог байв. Энэ удаагийн наадамд спортын 22 төрөлд 168 орны 4400 орчим тамирчин өрсөлдөж байна.
Нээлтийн ёслолыг 50 мянга орчим хүн үзэж сонирхжээ. Паралимпын наадмыг нээж төрөхдөө зүүн гараа алдсан Францын дуучин Лаки Лов тэргэнцэртэй бүжигчдийн хамтаар үзүүлбэр толилуулав.
Бразил улсаас хамгийн олон буюу 250 гаруй тамирчин оролцож байгаа бол Мьянмар улсыг төлөөлж гурван тамирчин оролцож байна. Монгол Улсын төлөөлж 12 тамирчин өрсөлдөж байна.