|

Өдгөө 35 настай Ирен Вюст сүүлийн таван олимп дараалан алтан медаль хүртсэн тамирчин боллоо

Нидерландын гүйлтийн тэшүүрийн домог Ирен Вюст эмэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн тэшүүрийн төрөлд түрүүлж, сүүлийн таван олимп дараалан алтан медаль хүртсэн тамирчин боллоо.

Тэрбээр энэ зайг 1 минут 53.28 секундэд туулж, олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөнгөн медалийг Ирен Вюстаас 0.44 секундээр хоцорсон Японы Михо Такаги хүртлээ. Хүрэл медалийг Голландын Антуанетта де Йонг хүртсэн байна.

Өдгөө 35 настай Ирен Вюст өмнө нь Турин-2006 (3000м), Ванкувер-2010 (1500м), Сочи 2014 (3000м ба баг), Пёнчан-2018 (1500м)-д түрүүлж байжээ.

19 настайдаа анх олимпын наадамд оролцож байсан тэрбээр одоогийн байдлаар нийт таван олимпоос зургаан алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Бээжингийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд өрсөлдөх бөгөөд медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор тооцогдож буй юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *