Өчигдөр Баянгол дүүрэгт дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн XX хороонд дулааны шугамын худгаас хүний цогцос гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өчигдөр 19:18 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй 3 метр гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Алба хаагчид цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.