Д.Сумъяабазар: Түгжрэлээс болж заримдаа маяакаа асаагаад, заримдаа алхаад явчихдаг

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг “Цахим хот” болгох төслүүдийг танилцуулах үеэр түгжрэлийн талаар хэвлэлд яриа өгчээ.

Тэрбээр, “Би ч гэсэн түгжрээд явж байна. Заримдаа яах аргагүй засгийн хуралд амжихгүй маяакаа асаагаад явдаг. Үнэнээ хэлье. Заримдаа машин дотор түгжрээд сууж байхаар алхаад явчихдаг. Ойрхон зайд бол алхах нь амар. Энэ түгжрэлийн асуудлыг илбийн юм шиг өнөө маргаашгүй шийдэж чадахгүй шүү дээ. 10 жил хэрэгтэй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *