|

АНУ сүүлийн дөрвөн жилд анхны удаа бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) өнөөдөр /2024.09.18/ бодлогын хүүгээ бууруулж буйгаа мэдэгдэх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна. Энэ нь АНУ сүүлийн дөрвөн жилд анхны удаа бодлогын хүүгээ бууруулсан тохиолдол болох юм. Одоогийн байдлаар бодлогын хүү 23 жилд байгаагүй өндөр хэмжээнд буюу 5.25-5.5 хувь байгаа.

Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэлл сүүлийн долоо хоногуудад бодлого боловсруулагчид хүүг бууруулах нь тодорхой гэх мессежийг өгсөн. Гэхдээ шинжээчид хэдий хэмжээнд бууруулах тал дээр тодорхой таамаглалгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоног хүртэл арилжаачид ХНС 25 суурь нэгжээр бууруулна гэж бодож байсан бол баасан гарагт /2024.09.13/ тэдний хандлага өөрчлөгджээ. Мягмар гарагийн /2024.09.17/ байдлаар арилжаачид илүү хүүг 50 суурь нэгжээр бууруулах магадлал 60 гаруй хувь гэж үзэх болсон юм. Нэг суурь нэгж нь 0.01 хувьтай тэнцдэг.

Бодлогын хүүг хэдий хэмжээгээр бууруулж буйгаа мэдэгдэх хэвлэлийн бага хурал нь Вашингтонд 14:00 минутад (Улаанбаатарын цагаар 02:00 минут) эхлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *