Хилийн цэргийн алба хаагчид төрсөн өдөр тэмдэглэж яваад нэг нь осгож нас баржээ
Хилийн цэргийн 0227 дугаар ангийн нэр бүхий албан тушаалтнууд алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрээр их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэн нэг нь осгож амиа алдсан хэрэг Увс аймгийн Бөхмөрөн суманд энэ сарын 1-2-нд шилжих шөнө гарчээ.
Тодруулбал Хилийн цэргийн 0227-р ангиас 38 км зайтай Увс аймгийн Бөхмөрөн сумын “Булгийн эхэн” нэртэй газарт байх Хилийн харуулын 1 дүгээр заставын харуул манааны ээлжийг солилцуулсны дараа Аж ахуйн дарга, ахлагч Ц.Бат-Эрдэнэ, Хилийн цэргийн 0227 дугаар салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, инженерийн ахлах, хошууч Т.Лхагва-Очир, жолооч Х.Сүхтулга, харуулын манаанд 10 хоног үүрэг гүйцэтгээд буусан харуулын дарга, ахлах ахлагч Б.Бат-Амгалан, харуулын дарга, дэд ахлагч Ц.Өсөхжаргал, дэд түрүүч М.Наранбаатар, ахлах байлдагч Б.Мөнх-Эрдэнэ, ахлах байлдагч О.Ананд нар батлагдсан зам маршрутаас гарч Хилийн харуулын нэгдүгээр заставаас 65 орчим км зайтай байх Бөхмөрөн суманд очсон байна.
Тэд ахлах ахлагч Б.Бат-Амгалангийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гэх нэрийдлээр 0,75 литр хэмжээтэй 5 шил архи авч ангиас 11 км зайтай Бөхмөрөн сумын “Булгийн эхэн” нэртэй газарт очжээ. Тэнд Ц.Бат-Эрдэнэ, Т.Лхагва-Очир, Б.Бат-Амгалан нар архийг хувааж уусан байна.
Ингээд цааш хөдлөх гэтэл машиныхаа түлхүүрээ ололгүй тэндээ хонож маргааш нь ахлах ахлагч Б.Бат-Амгалан 0227 дугаар анги руу тусламж авахаар алхаж явсан байна.
Түүнийг 3-р сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна.
ХҮҮХЭД АЛААД ДУУСЛАА ЯРГАЧИНГУУД
Энэ мэдээллээс хэн хэнийг яргалсан харагдаж байна. Наад мэдээгээ сайн уншаач орк минь
Танай редакцид сэтгүүл зүйн ёс зүй гэж байна уу? Яагаад хүний нэр усыг нь дэлгэж байгаан бэ? Ард нь үлдэх эхнэр хүүхдийнх нь сэтгэлийг нь бодож болсонгүй юу? Машины дугаарыг нь хүртэл тавьчихсан. Ямар эх сурвалжаас авч ингэж тавьж байгаан. Хандалт л авч байвал ёс зүй нтр бол түй май л юм байна. Баасан дээр шавж байгаа ялаа шиг үнэхээр мэргэжлийн бус харагдаж байна.