|

CNN: “Твиттер”-ийн ажилтан тагнуулын хэргээр хоригджээ

“Твиттер”-ийн менежер асан Ахмад Абоуаммо Саудын Арабын талд тагнуул хийсэн хэргээр гурван жил зургаан сарын хорих ял авлаа. Мөн 242 мянган ам.долларын торгууль төлнө. Ахмад Абоуаммо нь АНУ, Ливаны давхар иргэншилтэй. Түүнийг Саудын Арабын тагнуулаар ажиллаж, тус улсын хааны гэр бүлтэй холбоотой албан тушаалтны санхүүгийн асуудлыг нуун далдлахыг оролдсон зэрэг зургаан гэмт хэрэгт буруутгав. Утсаар залилан хийсэн, мөнгө угаасан, хуйвалдсан гэх мэт нийт 11 хэрэгт түүнийг буруутгасан боловч тав нь цагаадсан юм. Тэр гуравдугаар сараас ялаа эдэлж эхлэнэ.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы ойрын зөвлөх Бадер Аль-Асакер тэрс үзэлтнүүдийн хувийн мэдээлийг “Твиттер”-ээс хайж олохын тулд Абоуаммог ашигласан гэж прокурорууд мэдэгдэв. Тэрс үзэлтнүүдийн тоонд Арабын хаврын бослогын үеэр хааны гэр бүлийг авлига болон бусад үйлдэлд буруутган, олон сая дагагчтай болсон улс төрийн ухуулагч Мужат Хидд багтжээ.

Ахмад Абоуаммо тагнуул хийснийхээ төлөө Аль-Асакераас дор хаяж 300 мянган ам.доллар бэлнээр авсан гэж прокурорууд үзэж байна. Мөн 20 мянган ам.долларын үнэтэй тансаг бугуйн цаг авсан. Тэр Ливан дахь хамаатан садныхаа данс руу болон АНУ дахь өөрийн данс руу мөнгөө шилжүүлж, нуун дарагдуулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *