Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бэлэн өгөхгүй, хуримтлал үүсгэдэг болно

Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд болж буй төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Ерөнхий сайд   Л.Оюун-Эрдэнэ  “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж  Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын нэг чухал хэсэг нь  төсвийн шинэчлэл гэдгийг тодотгосон. 
Тэрээр  “50 их наяд төгрөг эргэлдэж буй эдийн засгаа тэлэх шаардлагатай. Цар тахлын улмаас 38 их наяд төгрөг болж буурсан. Үүний 10-аад их наяд төгрөг нь улсын төсөв юм. Улсын төсвийн зардалд урсгал буюу цалин, тэтгэвэр тэтгэмж гэх мэт зардал зонхилдог. Үүнийг хэмнэхийн тулд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Цэвэрлэгээг хувийн байгууллага хариуцаж болно.
Халамжаас татгалзана. Хүүхдийн мөнгө бол ковидын үеийн эдийн засгийг дэмжих том бодлого байсан.  Энэ хугацаанд 1.4 их наяд төгрөгийг Хүүхдийн мөнгө хэлбэрээр олгосон байна. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт буурч байна  гэдэг дээр та бүхэн энэ талаар байр сууриа хэлээрэй.  Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ  мөнгийг хадгаламжид хийж, хуримтлалтай болох уу  гэдгээ бодох цаг болсон.   
Төсвийг яамдад тэгшитгэн хуваах биш нэг том асуудлыг барьж  аваад шийднэ. Жишээ нь нийслэлээс улсын төсөвт  татаас авахгүй. Харин авто замын түгжрэлээ шийдэх үүрэг өгсөн. Татварын нэг төгрөг бүрийг 10 төгрөг болгох ёстой. Ирэх сарын  1-нд улсын төсвийг өргөн барина. Сангийн яам одоо төсвөө боловсруулж байна” гэсэн юм. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *