Авлигын хэрэгт холбогдсон ГХГЗЗГ-ын дарга Ц.Ганхүүг ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, хээл хахуулийн сүлжээ ихтэй газрын харилцааг өөрөө авлигад холбогдсон хүнээр удирдуулах нь зохимжгүй гэж үзсэн байна.
Түүний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс газрын харилцааг шилэн, нээлттэй, ил тод байлгаж чадах хүний нэрийг оруулж ирэх чиглэл өгчээ.
Тус газрын дарга Ц.Ганхүүг АТГ-аас шалгаж, гэрт нь нэгжлэг хийхэд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Ц.Ганхүү нь тус албан тушаалд очихоосоо өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Түүнийг ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдож шалгуулж байгаа аж.