Өнөөдрийн Зурхай: 2021/09/27
Хонь
Өнөөдөр ажлын хуваариа төлөвлөхөд хүндрэлтэй байна. Чухал уулзалт, мэдээллээс хоцорч мэднэ. Хаа сайгүй хүрч амжих гэх болон хүн бүрт таалагдах гэсэн эрмэлзлэлээсээ татгалз. Хамт ажилладаг, суралцдаг хүмүүстэй харьцаа хүндэрч магадгүй. Буруу шийдвэр, бодлогогүй үйлдэл зэрэг нь том алдаанд хүргэж болзошгүй.
Үхэр
Хуулийн асуудал үүсвэл хэрэгцээтэй ажил хэрэг саатаж мэднэ. Гэрээ хэлэлцээ удааширснаас болж ажлын төлөвлөгөөг биелүүлэхэд хүндрэл учирч магадгүй. Өнөөдөр сайн танихгүй хүмүүстэй хамтран ажиллахгүй байхыг зөвлөж байна. Зарим ажил хэрэгт хуучирч хоцрогдсон гэмээр арга барил үр дүнгээ өгнө.
Ихэр
Намрын их ажил хэчнээн их байсан ч ашигтай байж болох шинэ хэлэлцээр, саналаас бүү татгалз. Эрс тэс уур амьсгалтай газраар аялж буй хүмүүс сайн бэлтгэлтэй байхгүй бол аюулд орж болзошгүй. Зун амраагүй хүмүүс хуримтлагдсан ядаргаанаасаа болж уур уцаартай, тэр ч байтугай бүдүүлэг болж болзошгүй байна. Амьдралын хэмнэлээ хэвийн болгоход сайн анхаар.
Мэлхий
Та ямар ч ачаалалтай байсан тайван газар хэсэг хугацаанд амрах цаг гаргаарай. Энэ нь үр дүнтэй ажиллах сайн арга болно гэдгийг зөвлөе. Гэнэтийн уулзалт, санамсаргүй учрал зэрэг үйл явдалтай өдөр. Сандарч тэвдсэн хүмүүст жижиг асуудал уул шиг том санагдана.
Охин
Гэр бүлийн гишүүдийн харьцаа таагүй байна. Таны гэртээ хүйтэн хөндий хандсанаас эхлэлтэй байж болно. Эцэг эх охиныхон үр хүүхдээ ойлгож, тэдэнд туслах ёстой цаг үе. Тэдний учрыг нь олж чадахгүй зүйлд шалтгааныг олоход туслах хэрэгтэй байна.
Жинлүүр
Ажлаа урагшлуулахын тулд цагаа зөв хуваарил. Хамтран ажиллахад ирээдүйтэй шинэ хүмүүстэй танилцах таатай боломж гарна. Чөлөөл цаг гарган цэцэрлэгт зугаалж явган алхах болон спортын аль нэг төрлөөр хичээллэх сайн үр дүнтэй ажиллахад тус болно.
Хилэнц
Таныг ашиглаж хөлс хүчийг тань сорж байдаг хүмүүсээс ангижрах шаардлагатай. Үүссэн нөхцөл байдлыг эерэгээр өөрчлөхийн тулд харилцагч нартайгаа эелдэг харьц. Ажил дээрх байдал аажмаар сайжирна. Ашиг орлого ихсэж магадгүй.
Нум
Танд ашигтай зүйлийг та өөрөө л шийдэх ёстой. Эрүүл мэнддээ анхааралтай хандаж хоол ундаа сайн зохицуул. Чөлөөт цаг гарган ном уншиж тархи толгойгоо өөр бодлоор амраа. Өнөөдөр бүх үйл ажиллагаа бүтэлтэй болохгүй. Зарим ажил хэрэг санаснаас удаан явагдана. Уурлаж бухимдах эсвэл сандрах хэрэггүй.
Матар
Үр дүн хурдан гарна гэж бүү яар. Танд өгсөн сайхан амлалтууд одоохондоо зөвхөн цаасан дээр байна. Үг үйлдэл хоёр хэзээ амьдралд зэрэгцэх боломжтойг болохыг нь тооцоол. Таны эрч хүч эерэг энерги эмзэг болж бусдын ятгалгад орох магадлалтай байна.
Хумх
Эрүүл мэндээ эрсдэлд оруулж, амьдралын зөв хэмнэлд сөргөөр нөлөөлөх илүү дутуу зүйлсээс зайлсхий. Дотны хүмүүсийн дэмжлэг болон үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанаас ашиг олох магадлалтай өдөр. Мөн цалингийн нэмэлт эх үүсвэр олох боломжтой болох шинэ мэдээлэл олж авна.
Загас
Та зан ааш муутай байх магадлалтай. Ямар ч хууль журам зөрчсөний хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн ямар нэг хэм хэмжээг зөрчвөл, хамтарч ажиллахад найдваргүй гэсэн нэр зүүж мэднэ. Зарим тохиолдлыг харсан хараагүй мэт тэвчиж өнгөрүүл.