Мотоциклтой гараад сураггүй болсон иргэний цогцсыг 16 хоногийн дараа хиймэл нуураас олжээ

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 29 настай, эрэгтэй Н гэгч нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран  хийх  явцад 2021.09.24-ны өдөр буюу эрлийн 16 дахь өдөрт алга болсон иргэн Н-ийн цогцсыг хиймэл нуураас олжээ. Урьдчилсан байдлаар талийгаач гадны нөлөөтэй амиа алдсан нь тогтоогдсон байна.

Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *