Энэ жилийн сүүлээр дэлхийн уур амьсгал 3 градусаар дулаарах төлөвтэй байна

Хэрхэн тэнд төрж үүссэн нь тодорхойгүй ч Их Саадын Рифийн аралд оршдог Брамбел Кэй Меломис гэх бяцхан мэрэгч амьтад олон зуун жилийн турш тэндэхийн хаданд ургасан бактери, хөгцөөр хооллон амьдардаг байсан ч дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин эрс нэмэгдэж арваад жилийн өмнө төрөл зүйлээсээ сүүлийн хэд нь живэн устжээ. Ингэснээр тэр хавийн хаднууд хувхай цагаан өнгөд шилжиж, нуран унах нь олширчээ. Ингэж дэлхийн дулаарал хамгийн анх удаа хөхтөн амьтны нэгэн төрөл зүйлийг бүр мөсөн арчин хаяж байлаа.

 

 

Харамсалтай нь дэлхийн дулаарал зөвхөн бяцхан мэрэгчдэд л нөлөөлөөд зогсохгүй. Агаар дахь нүүрс төрөгчийн исэл хэвийн хэмжээнээсээ хэтэрч, хүн төрөлхтөнд аюул нэмэгдсээр байгаагаас гадна дэлхийн хаа cайгүй тогтворгүй цаг уурын нөхцөл байдал үүсээд байна.

Цаашдаа дэлхийн дулаарлын тухай график судалгаа ч бидэнд хэрэггүй болж нүдэн дээр мөсөн уул нурж, газар хөдлөлт, далайн давалгаануул олширлоо.

Зарим мужуудад сүүлийн жилүүдэд 3 хоногийн дотор 1 жилийн хугацаанд орох хэмжээний бороо асгарч, үерийн улмаас олон мянган хүн гэр оронгүй болж улмаар амь насаа алдсаар байна.

Одоогоос 6 жилийн өмнө буюу дээр дурдсан мэрэгч амьтдыг устсан гэдгийг албан ёсоор зарлахаас хоёрхон сарын өмнө дэлхийн томоохон удирдагчид Франц улсын нийслэл Парис хотноо уулзалт зохион байгуулж дэлхийн уур амьсгалын дулаарлыг 2 градусаас доош барих бүр цаашилвал 1,5 дотор хадгалах тухай төлөвлөгөө гаргаж, Хятад улс агаарын бохирдолдоо санаа тавьснаар 2050 он гэхэд утаагүй улс болно хэмээн амлалт өгсөн билээ.

Гэвч цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоон 2020 оны байдлаар агаар, хөрсний бохирдол харьцангуй буурсан ч энэ оны эхээр ахин өсөж, хуучин байдалдаа орсон юм. Мөн “Ногоон Эдийн Засаг”-ийн хөгжил хангалттай хурдан хугацаанд явагдаж чадахгүй байгааг бид бүгд мэднэ.

Аж үйлдвэрийн хувьсгал гарснаас хойш Австрали ойролцоогоор 1.4 градусаар дулаарсан бөгөөд НҮБ-ын шинжээчдийн хийсэн судалгааны үр дүнгээс харвал энэ оны сүүлээр гэхэд дэлхийн уур амьсгал 3 градус хүртэл хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй байна.
 НҮБ -ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Патрисиа Эспиноса бидний өнөөгийн байдлыг "нүдээ аниад уурхайн талбай руу алхах" -тай адилтган зүйрлэж байлаа.

Австралийн тэргүүлэх эрдэмтэд Австралийн Шинжлэх Ухааны Академийн тайланд дэлхийн агаарын температур 3 градусаар нэмэгдэхэд Австралийн хувьд ямар өөрчлөлт гарах талаар шинэ нарийвчилсан судалгаа гаргахдаа 2030 он гэхэд дэлхийн бүх улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг ямар нэгэн бодлого санаачлан хэрэгжүүлж чадвал 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийг 0 градуст ч барих боломжтойг дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: www.economist.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *