Шинээр халдварын 1991 тохиолдол илэрч, 61-ээс дээш насны 19 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт халдварын 1991 /Улаанбаатарт 1043, орон нутагт 945/ тохиолдол илэрч, 61-ээс дээш насны 19 хүн нас барлаа.

Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1152 болов.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 6848 эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:

  • Хөнгөн 11924
  • Хүндэвтэр 7026
  • Хүнд 2167
  • Нэн хүнд 384 иргэн эмчлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *