Ж.Соронзонгийн оронд Сангийн сайд асан Б.Болорыг томилох уу
БШУ-ы сайдын тушаал өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр гарч, МОХС /Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль/-ийн захирал Ж.Соронзонг чөлөөлсөн билээ.
Ж.Соронзонгийн тушаалыг танилцуулж, сонсох ажиллагаа хийгээгүй байгаа ч түүний оронд Сангийн сайд асан Б.Болорыг томилох тухай яригдаж байгаа аж.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд, Сангийн сайд асан Б.Болор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутгагдаж, нийтийн албанд дөрвөн жил ажиллах эрхээ хасуулан 13 саяар торгуулсан. Тэрбээр одоо Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуульд 3, 5, 10, 11 дүгээр ангид эдийн засаг, тооны хичээл зааж байгаа юм.
Oor shine zaluu hun tavisan deeree. Avilgald neg idegdsen huniig dahin dahin alband taviad bdagiig oilgohgvi yum. Zaluuchuud zunduu bna shde