0-5 хүртэлх насны хүүхдэд 100 мянган төгрөгийг хуримтлуулахгүй шууд олгох хувилбар яригдаж байна

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг  2022 оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгохоо Засгийн газар, Сангийн яамнаас мэдэгдсэн. Энэ шийдвэр олон нийтийн  дунд зөв, буруу гэх талцал үүсгээд байгаа.

Учир нь хүүхдийн мөнгөөрөө хоолоо  залгуулдаг өрхийн орлогод шууд нөлөөлнө, Засгийн газар хуримтлал үүсгээд буцаан олгоно гэдэг эргэлзээтэй” гэх  байр суурь давамгайлж байгаа юм. Тэгвэл 0-5 насны хүүхдүүдэд сар бүр олгодог 100 мянган төгрөгийг  хуримтлал үүсгэхгүйгээр   шууд олгох хувилбар яригдаж байгаа аж. Гэхдээ эцсийн  шийдвэр гараагүй бөгөөд холбогдох тооцоо судалгаа хийж  байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *