Саид Моллай: Германы иргэншил авна гэдэг худал мэдээлэл
Энэ үеэр жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламжийг нь өгсөн юм.
Батламжаа авсны дараа Саид Моллай “Хэдэн долоо хоногийн өмнө намайг Герман улсын иргэншил авах гэж байгаа гэх худал мэдээллүүд гарсан. Надад Монголын иргэншил бий. Би үүндээ жаргалтай байгаа бөгөөд энэ медалийг Монголчуудад зориулсан.
Худал мэдээнд битгий итгээрэй. Би та бүхнийг мартахгүй гэдгийг амлаж байна. Мэдээж би заримдаа Герман руу явах шаардлага гардаг. Гэхдээ миний улс бол Монгол. Би энд бэлтгэл хийдэг.
Тун удахгүй эрчимтэй бэлтгэлдээ эргэн орно. Парисын олимпод сайн амжилт үзүүлнэ гэж найдаж байна. Монголчууддаа, намайг тусалж дэмждэг байгууллагууддаа баярлалаа. Би одоо өөрийн гэсэн байшинд амьдарч байна. Сэтгэл хангалуун байна” гэжээ.