Сайед Моллай Герман руу буцжээ

Монгол Улсын иргэншилтэй, Олимпийн мөнгөн медальт Сайд Моллай өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын хүлээн авалтад оролцож, хоёр өрөө байр болон 60 сая төгрөгийн батламжаа гардаж авсан билээ. Тэрбээр Герман улсад байсан бөгөөд ийнхүү шагналаа гардаж авахаар ирсэн байсан юм.

Батламжаа гардаж авсны дараа тэрбээр “Миний талаар ташаа мэдээлэл гарсан байсан. Би Монгол Улсын иргэн, Монгол миний эх орон. Тиймээс Монголоос явахгүй. Энэ медалиа Монголын ард түмэнд зориулсан. Худал мэдээлэлд битгий итгээрэй, заримдаа ажил гараад Герман руу явдаг” гэсэн тайлбарыг өгсөн билээ.

Тэгвэл шагналын батламжаа гардаж авсан тэрбээр Герман руугаа буцжээ. Түүний эхнэр, хүүхэд Герман улсад амьдардаг аж. Тэрбээр өчигдөр өөрийнхөө инстраграм хуудсанд Германд байгаа зургаа хийжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *