Өмнөговь аймгийн Хүрмэн суманд шинэ эмнэлгийн барилга ашиглалтанд орлоо

Өмнөговь аймгийг хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ихээр хийгдэж байна.
Ялангуяа хөдөө сум орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн техник технологи нэвтэрсэн тохилог тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Хүрмэн суманд баригдсан эмнэлгийн барилгын ажил дуусаж улсын комисс хүлээж авлаа.
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хүрмэн сумын эмнэлгийг “Тэлмүүн Доной” ХХК нь хийж гүйцэтгэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *