Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн иргэдэд зориулсан эрүүл мэндийн кабинетийг тохижуулжээ

Монгол улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцод 2009 онд нэгдэн орж, 2016 оноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Монгол улсын урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”-д Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэж тусгасан. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн төвийн нэг өрөөг Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, тохируулгатай авах, тэдэнд зориулсан стандартад нийцүүлэн тохижуулж өглөө

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ кабинетыг нээх үеэрээ “Бид иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмцийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийсээр байгаа. Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулатаар 13 дугаар хороонд 220 ортой, үндсэн 7 мэргэжлээр эрүүл мэндийн тусламж үзүүлэх хүчин чадал бүхий Нэгдсэн эмнэлэг барьж, 2024 оны II улирлаас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна. Дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдэд ч нэн шаардлагөтай тоног төхөөрөмжийг дүүргийн төсвөөр шийдвэрлэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах ажлын хүрээнд тэдний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тохижуулсан энэ кабинет бол “Хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” зорилтын хүрээнд хийж буй нэг ажил юм. Цаашид ч бид эрүүл мэндийн салбартаа үргэлж дэмжлэг үзүүлж, олон ажлыг хийнэ” хэмээн тодотгов. Сүхбаатар дүүрэгт 3400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн идэвхтэй хяналтад хамрагдаж, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ авдаг. Эдгээрээс өдөрт 35-50 хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний асран хамгаалагч нар эмнэлгийн үйлчилгээ авч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кабинетад электрон суудаг жин хэмжигч, өндрийн тохируулгатай эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, баррель үсэг бүхий гарын авлага, мэдээллийн самбартай. Мөн мэргэжлийн сэтгэл зүйч үнэр, хөгжим, арт терапи заслын үйлчилгээг үзүүлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *