Ч.Батзаяа: Ажилчид сэтгэлзүйн цочирдолд орсон
Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Ehlel” брэнд халдлагад өртөж буй бичлэг цахим сүлжээнд түгээд буй. Тодруулбал тус брэндийн азтан шалгаруулах бичлэгний үеэр нүүрэндээ масктай бүлэг этгээдүүд дэлгүүрт халдаж, үймээн дэгдээжээ. Ажилчдын биед халдаж, нэрийн бүтээгдэхүүнүүдийг дээрэмдсэн байна. Хэргийн тухай тус брэндийн захирал Ч.Батзаяа:
“Дотоод тохижилт болон ажилчдын сэтгэл зүйн цочирдлын улмаас азтан шалгаруулах LIVE-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Нийт хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье” хэмээх зүйлийг цахим хуудсаараа дамжуулан хэлээд буй.
Б.ЖАРГАЛ