Хорих ангид хамт ял эдэлж байсан хүмүүс нэгнийхээ аминд хүрчээ

Орхон аймаг дахь цагдаагийн газарт 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б  нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан байна.

Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж ажилласны үр дүнд 29 настай эрэгтэй М гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт нь хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Тухайлбал, хохирогчийн амь насанд хүрсэн байж болзошгүй этгээд нь амь хохирогчтой урьд өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байсан аж. 

Одоогоор хэрэгт холбогдогчид цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ХЭРГИЙН ГАЗРЫН ЗУРАГ 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *