Зодог тайлсан Хакүкүхогийн үс авах ёслол 3 жилийн дараа болж магадгүй

Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буйгаа саяхан зарласан билээ. Тэрбээр зодог тайлахдаа Магаки хэмээх нэрийг өвлөн авч, мэргэжлийн сумо бөхийн уламжлалын дагуу зодог тайлсан бөхчүүд үс авах ёслол үйлддэг хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас ёслолын тов 3 жилийн хугацаанд хойшилжээ.

日本大相撲5力士染疫年初大賽仍要如期舉行| 綜合| 運動| 聯合新聞網

 

Одоогоор 13 бөх данпацү-шики ёслолоо хийхээр хүлээж байгаа бөгөөд Хакүхо жагсаалтын 13 дугаарт бичигдэж байна. Жилд зургаан бөхийн ёслол болно гэж тооцолвол Хакүхо 2024 оны хавар үс авах ёслолоо хийх гэнэ.

Үс авах ёслолоо хийж буй зарим бөхчүүдийн хувьд үүгээрээ далимдуулан мөнгө олох явдал бий гэнэ. Бөхчүүдийн зарим нь өртэй байдаг учир Кокүгикан ордонг дүүртэл нь буюу 10 мянган үзэгч цуглуулж, тасалбар борлуулж их хэмжээний мөнгө олдог байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *