Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй ажиллахад туслах гарын авлага гаргажээ
JCI Улаанбаатар салбар байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Аутизмын хүрээний эмгэгтэй” хүүхэд залуучуудад чиглэсэн “As one” төслийн хүрээнд ЕБС-ийн багш нарт зориулан гаргасан гарын авлагын номын нээлт боллоо.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд туршилтын 4-н сургуулийн захирал удирдлага, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл болох 80 гаруй хүмүүс нээлтэнд оролцож сэтгэгдлээ хуваалцлаа.
Монголын аутизмын холбооны судалгаагаар 800 гаруй аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бүртгэлтэй гээс 40% сургуулийн өмнөх насны, 50% сургуулийн насны буюу 6-16 насны хүүхдүүд байдаг.
Эдгээр хүүхдүүд тусгай дунд сургууль хангалтгүйгээс ЕБС-д суралцах шаардлага үүсдэг. Гэвч ЕБС-ийн багш нарын 85% нь аутизмын тухай ойлголт, заах арга зүй дутмаг байсныг арилгаж аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан боловсрол эзэмших боломжийг бий болгосон сайхан арга хэмжээ боллоо.
Энэхүү гарын авлагын хэвлэлийн дотор агуулгыг МАХ, ННФ-аас гадна JCI Улаанбаатар салбар байгууллагын санхүүжилтээр нийт 1000 ширхэг хэвлүүлэн Монгол улсын баруун зүгт Баян-Өлгий аймаг, Хойд зүгт Хөвсгөл аймаг, зүүн зүгт Дорнод аймаг, өмнөд зүгт Өмнөговь аймаг хүртэл JCI Улаанбаатар салбар байгууллагын залуучууд JCI Монголын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөө танилцуулж, ЕБС-ийн багш нарт үнэ төлбөргүй тарааж өглөө.
“Тусгай сургууль хангалтгүйгээс ЕБС-д сургах шаардлага үүсдэг” гэж тэгш хамруулах боловсролын үндсэн хэрэгцээ шаардлагыг буруу бичжээ. Хүний эрх, хүүхдийн эрх, хүний боловсрол эзэмших эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал юм шүү.