УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг прокурорын газраас яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.1.1-р заалтад үндэслэн /“Хүчиндэх”/ тогтоол гарган яллагдагчаар татахаар болсон байна.

 

Хүний бэлгийнэрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Цагдаагийн байгууллагаас өмнө нь хоёр ч удаа хэргийг хаах санал гаргасан боловч прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй гэж үзэж хаах саналыг хүлээн аваагүй байна. Дараагийн удаад яллагдагчаар татах санал ирэхэд нь хүлээн авч, тогтоолыг нь нийслэлийн прокрорын газраас хүлээн авч өнгөрсөн долоо хоногт пүрэв гарагт гаргаж, баасан гарагт мөрдөх байгууллагад нь өгсөн гэж УПЕГ-аас мэдээллээ.

Прокурорын байгууллага УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ тавих боломжтой байдаг эсэх талаар асуухад “Прокурорын газар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргадаг боловч мөрдөх байгууллагаас прокурорын газар санал гаргадаг байна. Тэр санал нь ирээгүй байгаа учраас бид шууд их хуралд хүсэлтээ тавих боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, дуудсан цагт нь мэдүүлэг өгсөн тохиолдолд заавал эргүүлэн татах хүсэлт явуулах шаардлагагүй байдаг” гэж хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *