Д.Тогтохсүрэн: УБТЗ-ын даргад хэнийг томилох нь тодорхойгүй байна
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна.
Тэрбээр, “МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Бүлэгт албан ёсоор хоёр гишүүн нэмэгдсэн. Өмнө нь 60 гишүүнтэй байсан бол нөхөн сонгуулийн дараа гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг албан ёсоор намын бүлэгт бүртгэснээр 62 гишүүнтэй боллоо.
Хоёр, гурав дахь асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хоёр хөрштэй хийх манай улсын асуудлыг хэвлэл мэдээллээр нээлттэй дэлгэх нь тийм ч зүй зохистой зүйл биш юм.
Мөн ОХУ-аас УБТЗ ХНН-ийн захирлаар Орос хүнийг тавих саналтай байна. Харин бид Монгол хүн байх хэрэгтэй гэсэн санал бодолтой байгаа. Түүнээс хэнийг томилох талаар хүний нэр яриагүй. УИХ-аас нэгдүгээрт Монгол хүнийг захирлаар томилох, хоёрдугаарт ажлыг хурдан гүйцэтгэ гэсэн зааврыг өгч байгаа”