Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд дүрэмт хувцасаа тайлан эсэргүүцэл илэрхийлжээ
Италийн “ITA” агаарын тээврийн авиа компани ажлын байраа цомхотгох, ажилчдын цалинг бууруулах арга хэмжээ авсан нь багагүй шүүмжлэлийг дагуулаад байна. Ажлын байрны цомхотголоор ажлаасаа халагдсан онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд Итали маягаар эсэргүүцлээ илэрхийлэв.
Тодруулбал, тус агаарын тээврийн компанид ажиллаж байсан 50 орчим онгоцны үйлчлэгч эмэгтэй Ромын эрх мэдлийн төв болсон Кампидоглиод талбайд дүрэмт хувцастайгаа гарч ирэн хувцсаа тайлцгаажээ. Улмаар дотуур хувцастайгаа үлдэн “Бид Алиталиа байна” хэмээн хоолой нийлүүлэн хашгирчээ.
Тус үйл явдалын бичлэгийг хавсаргав